ЗАР
"Өмнөговь аймгийн нийгэм эдийн засагт гарсан өөрчлөлт, өнөөгийн байдал" сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө
Үндэсний Статистикийн хорооноос хэрэгжүүлж буй Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа төслийн хүрээнд Даланзадгад хотноо " Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны өнөөгийн байдал" сэдэвт хэлэлцүүлгийг ҮСХ, ҮХГ, аймгийн статистикийн хэлтэс хамтран зохион байгууллаа.2008 онд "Оюутолгой" ХХК, аймгийн ЗДТГазартай хамтарч, УБ хотын "Бодлого судлалын төв" байгууллагаар судалгааг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд одоо 10 жилийн дараах нөхцөл байдлыг судлах гэж байгаагаараа онцлогтой юм.
Уул уурхайн ашиглалт эрчимжсэн сүүлийн 10 жилд манай аймгийн нийгэм эдийн засаг, байгаль орчин дахь нөлөөлөл, өөрчлөлтийг улс, аймаг, бүсийн түвшинд харьцуулан тодорхойлж, цаашид анхаарах асуудлын суурь мэдээллийг бий болгох, тэр дундаа аймгийн хөгжилд гарч буй эерэг, сөрөг үр дүнг хэмжиж тодорхойлох нь хэлэлцүүлгийн гол зорилго юм.
Энэхүү хэлэлцүүлэгт аймгийн түвшний бодлого боловсруулагч нийгэм, эдийн засгийн төлөөлөл бүхий төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудын нийт 50 гаруй хүмүүс оролцсон байна.Энэхүү судалгаа хийгдсэнээрээ аймаг, сумдыг хөгжүүлэх бодлого төлөвлөхөд томоохон суурь судалгаа болно биз ээ.