ЗАР
Малчдын хѳдѳлмѳр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон ажил хийгдэж байна
Монгол Улсын засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Өмнөговь аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зохион байгуулж буй “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд мал аж ахуй эрхлэлтийн сургалт, туршлага солилцох уулзалтыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтанд аймгийн 11 сумдаас хамрагдсан 40 хөдөлмөр эрхлэгч залуу малчид оролцсон бөгөөд “Аж ахуйн сургалт”-нд амжилттай суралцаж “Сертификат”-аа Аймгийн засаг даргын орлогч Х.Батболд, ХХҮГ-ын орлогч дарга Ц.Пүрэвсүрэн нараас гардан авлаа. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлууд хэрэгжиж байгаа. Үүний үр дүнд 2019 оны II-дугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 0,6 % хүртэл буурсан таатай үзүүлэлт гарсан. ХХҮГ-аас үндэсний хөтөлбөрүүд болон орон нутгийн зорилтод хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа.
Энэхүү хөтөлбөрийн нэг болох малжуулах төсөл, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлууд юм. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, малжуулах ажилд 182 сая төгрөгийн санхүүжилт олгож ажилласан. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь малчдыг сонгон шалгаруулах, аж ахуйн эрхлэлтийн сургалтыг зохион байгуулах, туршлага судлах гэсэн арга хэмжээнүүдээс бүрддэг. Хөтөлбөрийн бас нэгэн онцлогтой арга хэмжээний үргэлжлэл 11 сарын 4-ны өдөр ӨМӨЗО-ны Баян нуур аймаг т зохиогдох туршлага судлах аялалд 11 сумдаас шалгарсан 15 малчдын бүрэлдэхүүн явахаар бэлтгэлээ хангаад байна.