📅

“Start up“ гарааны бизнесийг дэмжих сургалт болж байна

🕔 2019/06/25 13:05 615

Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газраас үндэсний хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 үндсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Үүний нэг болох залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих төслийг өнөөдөр Даланзадгад суманд зохион байгуулж, хэрэгжүүлж байна.
START UP буюу гарааны бизнесийг дэмжих сургалтад 40 гаруй залуус оролцож байгаа юм. Эдгээр залуус өөрсдийнхөө хөгжүүлэхийг хүссэн шилдэг бизнес санаагаа хөгжүүлэх талаар хоёр өдрийн сургалтад хамрагдаж байна.
Энэ жил гарааны бизнесийг дэмжих зорилгоор 16 төслийг шалгаруулан, нийт 160 сая төгрөгийн санхүүжилтийг олгоно гэв. Энэхүү санхүүжилт нь эргэн төлөлттэй нөхцөлөөр, гурван жилийн хугацаатайгаар залуусдаа өгөхөөр төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Маргааш буюу 06-26 ны өдөр төслүүдээ сонгон шалгаруулна


Ш.Оюунухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна