📅

Иргэдэд усны хэрэглээ болон холбогдох мэдээллийг танилцуулав

🕔 2019/10/22 21:39 840
Аймгийн БОАЖГазар, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа. МУ-ын засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласан билээ. Энэ хүрээнд аймгийн БОАЖГазар, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа хамтран иргэдэд зориулан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан иргэдэд усны хэрэглээ болон усны талаар бусад мэдээллийг хүргэж байгаа юм.
- Усны дүгнэлт гаргах
- Цооног өрөмдөх зөвшөөрөл олгох
- Худгийн паспорт баталгаажуулах
-Худгийн гэмтлийг багажаар тогтоох зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Алтайн өвөр сав газрын захиргаанаас хэд хэдэн чухал багажуудыг танилцуулж байлаа. Үүнд:
- Газрын доорх усны цооногуудын хийц зохиомжийг шалгадаг геовишн хэмээх эхо дуран
-Далд хийгдсэн усны монтажны хоолойн усны урсацыг минут, секундэд хэдэн литр урсаж байгааг тогтоох багаж
- Булаг шандуудын цахилгаан дамжуулалт болон усны температурыг үзэх анхан шатны багажуудыг танилцууллаа.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна