📅

ИХ ХЭМЖЭЭНИЙ УСАРХАГ БОРООНЫ УРСГАЛ ДАЙРАН ӨНГӨРНӨ

🕔 2018/07/13 15:07 409

Цаг уур, орчны шинжилгээний газар болон ОХУ, БНХАУ-ын цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын төлөв байдлыг авч үзвэл долдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар ихээхэн хэмжээний усархаг борооны урсгал дайран өнгөрөх төлөвтэй байна.

Иймд иргэд тухайн өдөр дээрх аймгуудад аялал, зугаалгаар явахгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх зэргээр болзошгүй аюул осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байж, гэр, орон байрныхаа аюулгүй байдлыг хангахыг  нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна