📅

Хөрш улс усны маш том бодлоготой

🕔 2019/05/06 00:44 440

Нүүрсээ угаахдаа хүртэл газрын гүнийхээ усыг хайр найргүй зарцуулж, цэвэр усаа уул уурхайд ашигладаг улс манайхаас өөр газарт алга. Гэтэл хөршүүд газрын гүний усаа 1 литрийг ч хайр гамгүй зарцуулахгүй гадаргын усыг ашиглаж байна. Усны маш том бодлоготой. Цэвэр усаа хэрэглээнд хэрэглээд түүнийгээ шүүгээд саарал ус гаргадаг. Лагийг нь исгээд газ, бордоо хийж,  хог хаягдлыг давхар шийддэг. Саарал усаа уул уурхай, мод, зүлэг тарих, хотын ногоон байгууламж, бүтээн байгуулалтдаа ашигладаг. Үерийн усыг хүртэл хуримтлуулж ногоон байгууламж бусад хэрэгцээнд ашиглаж байна. Гүний усыг хайрлаж хамгаалах усны маш том бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж байгаа зэрэг мэдээлэл нь усны хомсдол хэдийнээ нүүрлээд буй говийн бидний анхаарлыг эрхгүй татна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна