📅

"Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж байна

🕔 2019/10/14 17:05 675
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, иргэдийн хурлын дарга, сумдын засаг дарга нар, сургуулийн захирал, сумдын нийгмийн ажилтнууд гэсэн нийт 130 гаруй төлөөллүүд "Хүүхдэд ээлтэй орон нутаг" сургалтад хамрагдлаа.

Тус хөтөлбөрийг 2012-2016 оны хугацаанд хүүхдийн аюул бэртэлгүй амьдрах таатай орчин, ахмад үeэсээ суралцах ёс зүйн төлөвшил зэрэг хүүхдэд ээлтэй үйл ажиллагааг хамгийн сайн идэвхжүүлэн зохион байгуулж чадсан аймгаар Хөвсгөл аймаг шалгарсан билээ. Иймд Хөвсгөл аймгийн энэхүү аргаас манай аймгийн хүүхдийн төлөөлөл болсон мэргэжилтэн удирдлагууд туршлага солилцон ирлээ. Энэхүү арга хэмжээн гол зорилго хүүхдийн эндэгдэлгүй эрүүл амьдрах орчин нөхцөл, хоол хүнсний асуудал, зам гарц, гудамж талбайн гэрэлтүүлэг гэх зэрэг бүх талаас нь салбар бүрээрээ хэлэлцэж шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. Хүүхдэд ээлтэй орон нутгийн өнөөгийн болон хэтийн хөгжлийг нэмэгдүүлэх ажилд бүхий л байгууллага уялдаа холбоотой ажиллах нь чухал гэдгийг онцолж байлаа. Үүний зэрэгцээ эцэг эхчүүдийн хүүхдүүдэдээ зориулах анхаарал халамж, чөлөөт цаг зав, хүсэл сонирхол, сэтгэл зүйн аюулгүй байдал зэрэг хүүхдийн төлөө зохион байгуулж буй үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулах нь чухал юм.

Ш.Оюун-Ухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна