📅

"Хүүхдэд ээлтэй орон нутаг" хѳтѳлбѳр хэрэгжинэ

🕔 2019/09/27 10:14 791
Хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх зорилгоор "Хүүхдэд ээлтэй орон нутаг" сургалтыг зохион байгуулж байна. 2018 онд Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийг Хөвсгөл аймаг, Багануур дүүрэгт хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болжээ. Энэ жил манай аймагт тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сумдын засаг дарга, ИТХ-ын дарга, сургуулийн захирал, нийгмийн ажилтан гэсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сургалт эхэллээ.
Улсын хэмжээнд хүүхдэд ээлтэй аймаг болохоор 6 аймаг ажиллаж байгаагийн нэг нь манай аймаг юм. Хүүхдэд ээлтэй аймаг болохын тулд салбар бүрийн оролцоо чухал байдаг гэлээ.
Хүүхдийн эрх, түүнийг хангах, хүүхдийн эрх хөгжил хамгаалал, хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрт хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн холбогдож буй гэмт хэрэг түүний учир шалтгаан зэрэг чухал сэдвүүдээр сургалт 2 өдөр үргэлжилнэ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна