📅

Байгаль эхийн олон зууны бүтээлийг унаган төрхөөр нь хайрлая.

🕔 2018/05/02 03:19 1 042
Говь цөлийн унаган ургамал- дэлхийд ховор, Хөвдийн голд сүглийн байгаа, байгаль эхийн олон зууны бүтээл, Тоорой мод- Элдэв навчит улиас.
Түүний цаахна хүмүүсээс өндөр, өтгөн шигүү багшран ургасан Олон цэцэгт сухайн довон харагдаж байна. Эргэн тойрон багсайн ургасан Гялгар дэрс хэмээх биологийн нэртэй, манайхны дэрс: - Миний доор хөрсөнд ойрхон ус байгаа шүү, битгий хөндөөрэй гээд л ургаж байгаа. Учир нь эрт нэгэн цагт энэ хөндий дүүрэн цэлэлзэж байсан эртний аварга нуурын, цагийн эрхээр хөрсөнд шингэсэн, гүний болоод хөрсний ус ойрхон байгаа учраас энд ийм экосистем өнөөг хүртэл амьдарсаар байгаа юм. Үүнийг хүн төрөлхтөн нэг эвдвэл дахин хэзээ ч, ямар ч үнээр, ямар ч их мөнгөөр, яг энэ унаган төрхөөр нь эргүүлэн сэргээж чадахгүйг хүн бүхэн, ялангуяа Гурвантэсчүүд, Хөвд, Хуршуутчууд анхаарч үеийн үед, үр хойчдоо сануулж, хайрлуулж хамгаалуулмаар байгаа юм даа.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна