📅

Төрийн албан хаагчдаас гадна сургуулийн сурагчдад гялгар уут, хуванцрын хор уршиг, зөв хэрэглээний талаар мэдээлэл түгээлээ.

🕔 2018/10/08 16:04 637
Бидний өдөр тутмын хэрэглээнээс маш их хог хаягдал гардаг. Энэ нь эргээд амьдрах орчин байгаль эх дэлхийгээ бохирдуулж хордуулсаар байдаг.Даланзадгад хотод “Хоггүй монгол ба гялгар уут хуванцрын хор нөлөө” сэдэвт сургалт болж байгаа нь нийгмийн сэтгэлзүйг өөрчлөхөд чухал нөлөөтэйг зохион байгуулагчид онцолж байна.

Суурин газрын хог жилээс жилд нэмэгдэж байгаа энэ цаг үед орон нутгаас хог хаягдлын хор хөнөөл, тэр дундаа олон нийтийн хандлагыг энэ чиглэлд хэрхэн өөрчлөх, хоггүй хотын төлөө иргэн бүрийн үүрэг оролцоог бий болгох үүднээс аймаг орон нутгийн зүгээс “Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн Бүжинлхамыг урьж төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж байна.
Аймгийн ЗДТГ-ын дарга Ө. Баянмөнх
Өмнөговь аймаг байгалийн үзэсгэлэнт газраараа дэлхийн анхааралд байдаг нутаг.Энэ сайхан байгалиа унаган төрхөөр нь хадгалахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Хүмүүс хаяж байгаа хог хаягдлаа байгаль орчинд халгүйгээр хэрхэн баялаг болгох вэ?, хог хаягдлын зөв менежментийг хэрхэн хийх вэ зэргийг бид зайлшгүй судлах ёстой юм. Бидний амьдарч байгаа цаг хугацаагаар хязгаарлагдахгүй бидний үр хүүхдүүд маань олон зуун жил амьдрах учраас бид ирээдүй хойчийнхоо өмнө ч бас үүрэг хүлээх ёстой. Тиймээс Өмнөговь аймгийн хэмжээнд хог хаягдлыг дахин боловсруулахын ач холбогдол, хог хаягдал хэрхэн баялаг болж болдог гэдгийг таниулах ажил чухал юм. Хогийг мөнгө болгож өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж байна. Энэ их овоорсон хог хаягдлыг дахин боловсруулснаар эдийн засагт ямар үр өгөөжтэй, байгальд ямар ач холбогдолтой зэрэг мэдээллийг олон түмэнд хүргэх зорилгоор “Хоггүй монгол” ТББ-ын тэргүүнийг урьж аймгийнхаа төрийн албан хаагчид удирдах түвшний хүмүүст мэдээлэл хүргэлээ. Сургалтанд суусан алба хаагчид нийгэмдээ эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх байх гэж найдаж байна.

“Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн Бүжинлхам.

Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс хог хаягдлаа яаж шийдэх, менежментийг нь хэрхэн хийх, олон нийтийн хандлагыг өөрчлөх тал дээр маш их анхаарч байгаа учраас Өмнөговь аймаг маань жишиг аймаг болох юм байна гэсэн ойлголт төрж байна. Улсад 398 хогийн төвлөрсөн цэг байна. Манай улсын нутаг дэвсгэрийн 1250 км/кв талбайд хог төвлөрч байна гэсэн үг. Энэ нь Орхон аймгийн газар нутгийг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ийм их газар нутаг манай улсын хэмжээнд хог хаягдлаар бүрхэгдсэн байна гэсэн судалгаа байдаг.

Бидний хэрэглэсэн бүхэн хэсэг хугацааны дараа хог болдог. Тэр дундаа бидний хэрэглээнээс гялгар уут, хуванцар сав их хэмжээгээр гардаг бөгөөд байгальд шингэхгүй асар их хөр хөнөөлийг бий болгодог. Гялгар уут хуванцар савыг байгальд хаяснаар 500-1000 жил хөрсөнд шингэхгүй байгаль орчныг бохирдуулдаг төдийгүй урвалд орох шатаах зэрэгт хорт бодис ялгаруулж хүний сэтгэхүй, урагт нөлөөлдөг байна. Тиймээс олон улсын байгууллагуудаас нэг удаагийн хэрэглээ болон гялгар уутнаас татгалзах хөдөлгөөн уриалгыг дэлхий нийтэд дэвшүүлж байгаа ажээ. Хүн бүр хэрэглэсэн хог хаягдлаа ангилан ялгаж, хогоо ил задгай хаяхгүй байгальд ээлтэй амьдрахыг тус сургалтаар уриалж байлаа. Төрийн албан хаагчдаас гадна сургуулийн сурагчдад гялгар уут, хуванцрын хор уршиг, зөв хэрэглээний талаар мэдээлэл түгээлээ. Хог хаягдлыг бууруулах, хүн бүрийн сэтгэлгээний зөв хандлагаар хоггүй хотыг бий болгох үйлсэд түлхэц болсон сургалт байлаа.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна