
Даланзадгад сумын хэмжээнд Тусгай хэрэгцээт 3000 гаруй иргэд байдаг. Тэдний хувьд Төрийн үйлчилгээг авахад шатаар дээш, доош явах, ажлаа амжуулахад хүндрэл бэрхшээлтэй зүйл их. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЗДТГ-т л гэхэд 14 төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байдаг. Тэгвэл өнөөдөр Тусгай хэрэгцээт иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай авах нөхцөл бүрдэж байна. Рехтус ХХК Даланзадгад сумын ЗДТГ-ын байранд зориулж шатаар зөөвөрлөгчийг Тэргэнцэрийн хамт хүлээлгэн өглөө.


Монголд 2-хон байдаг энэхүү зөөвөрлөгч нь Тусгай хэрэгцээт иргэдийг аль ч давхарт аюулгүй хүргэж үйлчлэх юм. Шатаар зөөвөрлөгч нь Австри улсад үйлдвэрлэгдсэн, 35 градус хүртэлх налуутай шатаар ямар нэгэн төвөггүй гарч болдог, дээд даац нь 160 кг, нэг цэнэглэсэн тохиолдолд 30 хүртэлх давхарт гарах боломжтой, зай хэмнэсэн, хэрэглэхэд хялбар техник ажээ.
скачать dle 12.0