📅

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн үйлчилгээг нэг дороос, тэгш хүргэх ѳдѳрлѳг болов

🕔 2019/06/27 12:01 669
МУ-ын ЗГ-аас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн үйлчилгээг тэгш хүргэх зорилгоор "Нийгмийн үйлчилгээг тэгш хүргэе" өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Өмнөговь аймаг нь тус өдөрлөгийг анх удаагаа зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн үйлчилгээг нэг дороос, тэгш хүргэх нь энэ өдрийн гол зорилго юм. "Нийгмийн үйлчилгээг тэгш хүргэе" өдөрлөгийн хүрээнд энэ долоо хоногийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны долоо хоног болгож байгаа гэнэ.
Өдөрлөгийн арга хэмжээнд ЭМГ, БСУГ, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс гэх мэт арав гаруй байгууллагууд өөрсдийн чиг үүргээр үйлчилж байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар1985 ХБИ байна гэсэн судалгаа гарчээ.

Ш.Оюунухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна