📅

SANY групп БНХАУ-д нэгдүгээрт, дэлхийд эхний 5-д бичигддэг

🕔 2019/08/14 21:56 437
Барилга, уул уурхайн машин механизм үйлдвэрлэгч SANY групп БНХАУ-д нэгдүгээрт, дэлхийд эхний 5-д бичигддэг. Тус компани 1989 онд байгуулагджээ. Уул уурхайд ашигладаг бүх төрлийн машин механизм үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг уг групп хятаддаа 27 үйлдвэртэй. Дэлхийн 50 улс дахь төлөөлөгчийн газраар дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулдаг.Тус групп өнгөрсөн онд 80 тэрбум юанын ашигтай ажилласан бол энэ оны хагас жилийн байдлаар борлуулалт нь 60 орчим хувиар даваад байгаа ажээ.2011 онд SANY групп Форбес сэтгүүлээс шалгаруулдаг дэлхийн хамгийн их хөрөнгөтэй, баян чинээлэг компаниудын жагсаалтыг тэргүүлжээ.
Бээжин, Шанхай хотын өндөр барилгууд болон дэлхийн хамгийн өндөр барилга Дубай хот дахь Бурж Халиба-г барихад SANY группийн механизмыг ашигласан тухай группийн танилцуулгад бичигдсэн байв.
Бээжин хотод тус группийн барьсан SANY-ийн гудам байдаг. Хятадын аль нэг хотоос гараагаа эхэлж, амжилттай яваа бизнесийн салбарынхан тухайн хотдоо компанийнхаа нэрэмжит гудамжийг барьдаг уламжлалтай юм байна.

Сэтгүүлч Улаанааскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна