📅

Говь шанхын хурд сэргэжээ

🕔 2019/07/31 01:16 380
Жилээс жилд цар хүрээ нь өргөжиж олон аймгийн алдарт уяачид, шандаст хурдан хүлгүүд ирж нааддаг Говь шанхын уралдаанд 16 аймгийн 691 ажнай хүлэг 9 насны хурдан морьдын уралдаанд шандас сорьж уралдлаа. Говь шанх наадамд Тод манлай, Улс аймгийн алдарт уяачид хүрэлцэн ирж сайхан наадсан бөгөөд говийн хурд сэргэж, говь шанх наадмын зорилго биелэлээ олж байгаад бахархан ярьж байлаа. Говь нутагт анхны наадмыг зохион байгуулахад зөвлөн туслаж байсан Төв аймгийн Баянцагаан сумын уугуул МУ-ын Хөдөлмөрийн баатар, 20-р зууны Манлай их хүлэгч, Тод манлай уяач Д. Даваахүү урилгаар хүрэлцэн ирж даншиг наадамд оролцлоо. Тэрээр 20 жилийн ойтойгоо золгон буй Говь шанх уралдаан хүсэн хүлээсэн зорилгодоо аль хэдийн хүрч, говийн хурд сэргэж, уяачид нь улам туршлагажиж, төрийн наадамдаа торгон жолоо өргөж, говь шанхын алдарт хүлгүүд олноор төрж, хурд сайжирсаар байгаа нь энэ наадмын ач гавьяа хэмээн онцлон хэлэв.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна