Говь шанх" хурдан морьдын уралдааны 20 жилийн ойн баяр тохиож байна
1999 онд буюу одоогоос 20 жилийн ѳмнѳ говь шанхын хурдыг сэргээхээр Говь шанх наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. Анхны наадам говь шанхын хурдан адууны ѳлгий нутаг Цогтцэций сумын Цагаан Овоо хайрханы ар дээр Цагаан товог хэмээх газар зохион байгуулагдаж байжээ. Жил ирэх бүр цар хүрээгээ ѳргѳжүүлж, Гурван сайхан уулын бэлд Монголын цуутай хурдан хүлгүүд уралдаж, эрдэм тѳгс уяачид, эрхий мэргэн харваачид, эрэмгий хүчит бѳхчүүд зорин ирдэг улсын хэмжээний том даншиг наадам болтлоо ѳргѳжиж ѳдгѳѳ 6 дахь наадамтайгаа золгож байна.
Говь шанх-6 говийн бүсийн даншиг наадмыг "Ѳмнийн говийн хүлэг" уяачдын холбоо, "Ажнай" Корпораци, Ѳмнѳговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулах ба баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэг бэлтгэл ажилдаа ороод байна. Говийн бүсийн даншиг наадамд газар газрын уяачид, наадамчин олон зорин ирдэг.
Говь шанхын наадмын 20 жилийн ой энэ жил тохиож байгаа багѳѳд ойн хүрээнд "Ажнай" корпораци адууны хийморио дээдэлдэг Монгол түмэндээ зориулж "Хийморь" киног бүтээлгэж үзэгч олондоо ѳргѳн барьжээ. 20 жилтэйгээ золгон буй Говь шанх 6 говийн бүсийн Даншиг наадам 7-р сарын 26-28-ны ѳдрүүдэд зохион байгуулагдана.