ЗАР
Ирээдүйн түмэн эх говь шанхын хурдан дааганууд
Говь шанх уралдаанд 16 аймгийн эрдэм төгс уяачид нас насны хурдан морьдтой ирж наадсан. Наадамчин олны өхөөрдөн үздэг ирээдүйн түмэн эх хурдан дааганы уралдаанд Өмнөговийн 5 морь дараалан түрүүлсэн нь наадамчин олноо огшоосон шанхын наадмын сайхан үйл явдал байлаа. Говь шанхын 20 жилийн ойд нутгийн морьд завсаргүй айраг түрүү хүртсэнд наадамчин олон билэгшээж говь шанхын хурдан угшлын удам угсаа энэ цагт улам тодорч байгааг онцолж байв.
Говь гурван сайхан уулын зүүн бэлд халхын хурдан хүлгүүдийн хийморь лундаа оршсон говь шанхын наадмаас төрийн наадамд торгон жолоогоо өргөсөн олон хурдан ажнай төрөн гарах бизээ.
Хурдан дааганы уралдаанд:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уяач Ууганбаярын хүрэн халзан түрүү магнай
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат аймгийн алдарт уяач Бөтмөнхийн хээр аман хүзүүнд
3. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уяач Цогнэмэхийн халтар айргийн гуравт
4. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уяач Б.Эрдэнэ-Очирын сартай хээр айргийн дөрөвт
5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аймгийн алдарт уяач Н.Алдаржаргалын бор айргийн тавд хурдалж шанхын наадмын 20 жилийн ойгоо тэмдэглэн буй ѳмнийн говийн наадамчид, уясан уяач, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ.
Говь гурван сайхан уулын зүүн бэлд халхын хурдан хүлгүүдийн хийморь лундаа оршсон говь шанхын наадмаас төрийн наадамд торгон жолоогоо өргөсөн олон хурдан ажнай төрөн гарах бизээ.