📅

"Манлай" оёдлын үйлдвэр нь ус, тосны хамгаалалттай нэг удаагийн комбинзоныг "Оюу толгой" ХХК-д нийлүүлж байна

🕔 2019/08/02 00:09 737
Манлай сумын "Манлай" оёдлын үйлдвэр нь хатуу болон зөөлөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар 2018 онд үүсгэн байгуулагджээ. Тус сумын 20 иргэнийг хоёр ээлжээр Улаанбаатар хотод мэргэжлийн сургалтын төвд суралцуулан мэргэжилтнүүдээ бэлтгэсэн байна. Одоогоор "Манлай" оёдлын үйлдвэр нь "Оюу толгой" ХХК-д ус, тосны хамгаалалттай, нэг удаагийн комбинзоныг оёж, нийлүүлдэг. Сарын хугацаанд "Оюу толгой" ХХК-д 8-10 мянган комбинзоныг нийлүүлжээ.

"Манлай" оёдлын үйлдвэр нь 25 ажилчидтай бөгөөд сум орон нутгийнхаа иргэдийг ажлын байраар хангаж байгаа оёдлын үйлдвэр. Тус оёдлын үйлдвэр нь ашиглагдахгүй болсон буюу хуучин сургуулиа хувийнхаа хөрөнгөөр иж бүрэн засварлан орж үйл ажиллагаагаа явуулж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна