📅

ОЮУТОЛГОЙД ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ ХИЙХ 9 КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

🕔 2019/05/23 10:33 1 011
"Өмнөговьд үйлдвэрлэе" жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспо аймгийн төв Даланзадгад хотноо болж байна. Орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Оюутолгой компани хоорондын хамтарсан ханган нийлүүлэлтийн ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг орон нутгийн үйлдвэрлэгчдийн уул уурхайд ханган нийлүүлэлт хийх ажлыг онцгой дэмжин ажиллаж байгаа бөгөөд "Өмнөговьд үйлдвэрлэе" экспогийн үеэр Оюутолгой ХХК нь нэр бүхий 9 компаниас нийт 26 тэрбум төгрөгийн ханган нийлүүлэлт авахаар гэрээг байгууллаа. Тодруулбал Цасода пластик ХХК, Баян-Уул ХХК, Ханбогд Минерал байг ХХК, Их шанхын дугант ХХК, Хан бүрэн трэйд ХХК, Уужим-Од ХХК, Ханбогд индастри ХХК, Хангүрд ХХК, Ханбогд хөгжил ХХК-тай ханган нийлүүлэлт хийж хамтран ажиллахаар боллоо.

А.Үүрийнтуяаскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна