📅

Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын үзлэг явагдаж байна

🕔 2019/06/28 15:47 494

“Оюу толгой” ХХК, Говийн Оюу хөгжлийг дэмжих сан, МУЗГ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэмжин хамтран хэрэгжүүлж буй  “Эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр” Ѳмнѳговь аймагт хэрэгжиж байгаа билээ.

Энэ хүрээнд Ханбогд суманд явуулын үзлэг хийгдэж байна. Мѳн "Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжье" өдөрлөг, аян зохиогдож, иргэдэд ЭМ-ийн боловсрол олгох сургалт, тараах материал түгээж байна.

Үзлэгээр эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эхо, эмэгтэйчүүдийн хавдрын илрүүлэг, жирэмсний үзлэг, оношлогоо,  эрэгтэйчүүдийн үзлэг оношлогоо эмчилгээ,
БЗДХ-ын үзлэг,  дотрын үзлэг, дүрс оношлогоо лабораторын шинжилгээ зэргийг хийх юм.

Урьдчилан сэргийлэх үзлэг 07-р сарын 05- ныг хүртэл явагдах ба 15-49 насны иргэд хамрагдах боломжтой.

"Хавдар судлалын үндэсний төв " , "ХӨСҮТ", "БОЭТ"-ын нийт 15 эмчийн бүрэлдхүүнтэй баг  ажиллаж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна