📅

Эрдмийн гэгээ сургуулийн физикийн танхимыг шинэчлэн тохижууллаа.

🕔 2018/09/08 21:10 656
Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ цаг үед Хаан банк говь нутгийн ирээдүй болсон хүүхэд, залуусынхаа сурах, хѳгжих сургалтын орчинг бүрдүүлсэн сайхан үйлсийг хийлээ. Шинэ орчинтойгоор суралцагч хүүхдүүдээ угтан буй Эрдмийн гэгээ сургуулийн физикийн танхимыг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН банк сан, АБТА С.Наранцэцэг багштай 10б ангийн хамт олон, 98 холбооны тѳгсѳгчид хамтран шинэчлэн тохижуулсанд сургуулийн хамт олон баярлаж талархаснаа илэрхийлж байлаа.

ХААН банк сан нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэрээ оруулахыг зорьж говь нутгийн ирээдүй хойч үеийнхэнээ сурч хѳгжихѳд нь онцгой анхаарч олон тѳсѳл хѳтѳлбѳрийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.

Хаан банк сангаас Хаан банкны нэрэмжит тэтгэлэгт оюутны хѳтѳлбѳр 11 дэхь жилдээ амжилттай хэрэгжүүлж 1500 орчим оюутан залууст хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг бүрдүүлэн сургалтын тэтгэлэг олгосон.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна