📅

Ёс заншлын ѳргѳѳ бүсгүйчүүдийн гар урлалаар гоёжээ

🕔 2019/07/02 19:42 1 515
Ханбогд сумын Ахмадын хороо 400 гаруй ахмадуудтай. Ахмадуудын зүгээс залуу хойч үедээ үндэсний урлал, өв соёлыг танилцуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх  үүднээс Ёс заншлын өргөө байгуулжээ. Энэхүү өргөө сумынхаа баяр наадмаар наадамчин олон түмэндээ ёс заншлаа таниулдаг байна. Энэ жилийн наадмаар өргөөгөө бүтээлч байдлаар тохижуулсан нь өвөрмөц байлаа. 1990-ээд оны бүсгүйчүүд ажлаа хийж, үр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх зэрэг олон ажлыг зэрэг амжуулахын зэрэгцээ үйл урлаж, хатгамал бүтээлээр гэрээ гоёж,  чимэглэж байсныг харуулах зорилгоор энэ өргөөг тохижуулжээ.
Говийн ажилсаг хөдөлмөрч бүсгүйчүүдийн гараар оёж урласан хөшиг, хөнжлийн уут, орны гоёл, бүтээлэг зэрэг аргагүй нүд хужирлаж, сонирхон үзэх хүн олонтой байлаа.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна