📅

Арьсан хѳѳмѳл урлалыг хѳгжүүлнэ

🕔 2019/06/10 16:42 2 040

Улсын тэргүүний 1-р сургуулийн Дүрслэх урлагийн багш Л.Бямбасүрэн үндэсний гар урлалыг сэргээж арьсан хѳѳмѳл урлалыг хүүхэд сурагчдад зааж сургаж байна.Арьсан урлал бол монголчуудын уламжлалт урлагийн нэг тѳрѳл. Ѳмнѳговь аймагт мартагдаад байсан энэхүү уламжлалт соёл дахин сэргэж байна. Бямбасүрэн багш 10-11-р ангийн сурагчдад арьсан хѳѳмѳл урлалыг түгээн дэлгэрүүлж сургалтаа явуулж байгаа бѳгѳѳд сургууль бүрээс 2 сурагч хамрагдаж байна.
Сургалтанд хамрагдсан хүүхдүүд богино хугацаанд суралцаж гар урлалын бүтээл хийж сурсандаа баяртай байна. Арьсан урлалд суралцсан хүүхдүүд үндэсний гар урлал түүх соёлоо харуулсан бүтээлүүд цаашид хийхэд дѳхѳм болсон энэхүү сургалт үр ѳгѳѳжтэй боллоо. Ѳмнѳговь аймагт арьсан урлалаар хѳѳмѳл хийх үндэсний урлагийг хѳгжүүлэх энэхүү үйлсийг АЗДТГ дэмжин ажиллаж байгаа аж.

Ш.Оюун-Ухаан

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна