📅

Үлгэр жишээч залуу гэр бүлд хүндэтгэл үзүүллээ

🕔 2019/05/15 19:52 838

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны 9 сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5 capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан. Дэлхийн гэр бүлийн ѳдрѳѳр 5 хүүхэдтэй ѳнѳр ам бүл В.Мөнхбат, Т.Болорчимэг нарын үлгэр жишээч залуу гэр бүлийг сонгон нийгэмд зѳв үлгэр дуурайллыг харуулах зорилгоор хүндэтгэл үзүүлж, телевизийн нэвтрүүлэг бэлтгэн үр хүүхдүүдийнх нь хамтаар баярлууллаа. Дунд сайханы 4-р багийн иргэн В.Мѳнхбат Т.Болорчимэгийн гэр бүл 5 хүүхэдтэй.Залуу гэр бүлүүдэд үлгэр дуурайлал болон ажиллаж амьдарч, хүүхдүүдээ зѳв сайхан тѳлѳвшүүлэн хүмүүжүүлдэг энэ гэр бүлд ГБХЗХГазар, Эмэгтэйчүүдийн зѳвлѳл хамтран гэнэтийн бэлэг барьж, нэгэн ѳдрийг дурсамж дүүрэн ѳнгѳрүүллээ. Гэр бүлийн үнэ цэнэ, үр хүүхдүүдийнхээ инээд, аз жаргалаар гоёсон В.Мѳнхбатын гэр бүлд аз жаргалыг хүсье. Ѳмнийн говьд үр хүүхдээ зѳв сайхан хүмүүжүүлж, амьдралын баяр баяслыг хамтдаа бүтээлцсэн ѳнѳр ѳтгѳн ам бүл улам олон болох болтугай.


Ш.Оюун-Ухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна