📅

Аялал жуулчлалын тѳрѳлжсѳн 9 мэргэжлээр сургалт явуулж байна

🕔 2019/05/28 17:03 461

Ѳмнѳговь аймгийн аялал жуулчлалын салбар бусад аймагтай харьцуулахад эрт хѳгжсѳн. 1963 онд анхны жуулчны бааз байгуулагдаж байсан бол нэлээд олон жуулчны баазууд аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улс 2020 онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавьж байгаа.Манай улсад ирж байгаа жуулчдын 80 орчим хувь нь ѳмнийн говийг зорьдог байна. Тиймээс 2020 онд  Ѳмнѳговь аймаг жуулчдын хѳлд дарагдах нээ. Үйлчилгээний соёлын бэлэн байдалд эртнээс анхаарч гэмээнэ жуулчид сэтгэл дүүрэн буцаж дараа дараагийн ирэх жуулчдад хѳшүүрэг болно. Хамгийн гол нь хүнээ дээдэлсэн үйлчилгээний соёлыг жуулчинд үйлчилж байгаа жолоочоосоо эхлээд л суралцах хэрэгтэйг "Аялал жуулчлал ба зочлох үйлчилгээ" сургалтаар онцолж байна.БОАЖЯам, Гайхамшигт говь АЖХолбоо хамтран аялал жуучлалын 9 тѳрлийн мэргэжлээр сургалт явуулж байна.Аялагч, жуулчдын нүдийг хужирласан байгалийн үзэсгэлэнт газар, түүхийн олдвор, дурсгалт газар ихтэй ѳмнийн говьд аялал жуулчлалыг утгаар нь хѳгжүүлвэл жинхэнэ эко хѳгжил бий болох учиртай.Жуулчны баазууд олноор байгуулагдаж, аймагт бүтээн байгуулалтууд ѳрнѳж байгаа ч үйлчилгээний соёлыг хѳгжүүлж байж аялал жуулчлал хѳгжих нь дамжиггүй.Жуулчны баазууд үйлчилгээний чанарыг сайжруулах, аялал жуулчлалын 9 мэргэжлийн чиглэлээр сургалт лекцэнд хамрагдаж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна