📅

Өмнөговь аймгийн Үндэсний сурын харвааны эмэгтэй баг тамирчид Улсын хошой аварга боллоо

🕔 2019/06/11 16:45 888
Үндэсний сур харвааны 2019 оны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болсон билээ. Тус тэмцээнд Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооноос МУ-ын мэргэн, Дэлхийн хошой аварга С.Баярмаа дасгалжуулагчтай, МУ-ын Гоц харваач О.Чинзүрх ахлагчтай баг тамирчид цэц мэргэнээ сорьж, алтан цомын эзэд боллоо.Өнгөрсөн жил үндэсний сур харвааны энэ баг тамирчид улсын аварга болж байжээ. Энэ жил амжилтаа бататгаж дахин алтан цомын эзэд болсон байна. 2019 оны аварга шалгаруулах тэмцээнд эх орны өнцөг булан бүрээс ирсэн 19 багийн 200 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж өрсөлджээ. Ийнхүү улсын хошой аваргуудаа Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооныхон хүлээж авлаа. Эрхий мэргэчүүдийн маань хараа нь хурц, сум нь мэргэн, уухай нь цээл байх болтугай.

Ш. Оюун-Ухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна