Ханбогд сумын "Шилдэг 100 хүүхэд" хүндэтгэлийн цэнгүүн боллоо
Ханбогд сумын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд сурлага, спорт, урлагийн гялалзсан амжилтаар дүүрэн галба нутгийнхаа нэрийг дуурсгасаар байна.Эдгээр амжилт гаргасан тэргүүний сурагчдын алдар амжилтыг алдаршуулж урам хайрлах үүднээс АИТХ-ын тѳлѳѳлѳгч Б.Эрдэнэ-Очир хоёр сургуулийнхаа тэргүүний сурагчдыг уламжлал ёсоороо хүлээн авч уулзаж "Шилдэг 100 хүүхэд" Хүндэтгэлийн цэнгүүнийг зохион байгууллаа.АИТХ-ын тѳлѳѳлѳгч, тэргүүлэгч Б.Эрдэнэ-Очир сумынхаа ирээдүй хойч болсон хүүхдүүдийнхээ сурч боловсрох авьяас чадвараа хѳгжүүлэх тэмцээн уралдаанд оролцох, хүүхдийн оролцооны ажлуудыг үргэлж дэмжиж, оюуны хѳрѳнгѳ оруулалт хийж ирсэн бѳгѳѳд тиймээс ч хүүхдийн тѳлѳѳ гэсэн ажил үйлсийг нь үнэлж Хүүхдийн хүндэт элч, Хүүхдийн итгэмжит элчээр тодруулсан юм.
Хүүхэд сурагчдад урам хайрласан энэхүү үйл ажиллагааг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна.
Галба нутгийн ирээдүй хойч болсон манлайлагч сурагчдынхаа амжилтыг үргэлж дэмжиж ирсэн сургуулийн удирдлагууд, тэргүүний багш нар энэхүү цэнгүүнд оролцлоо.Энэ үеэр сурлага, урлаг, спортын амжилтаараа үе тэнгийнхэнээ манлайлан, сумынхаа нэрийг дуурсгаж амжилт гаргасан сурагчдын төлөөлөл болон Төрөл мэргэжлийн Олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг шагнаж урамшуулав.
Улс бүсээс зохион байгуулагдсан уралдаан, тэмцээн, олимпиадаас Ханбогд сумын сурагч хүүхдүүд тэргүүлсэн амжилтыг гаргасаар байна. Монголдоо тѳдийгүй тив дэлхийн уралдаан тэмцээнд шалгаран оролцож байгаа сурагчид ч тус сумын сургуулиудаас тодорсоор байна.
Физикийн улсын олимпиад, англи хэлний олимпиад, гар бѳмбѳг зэрэг уралдаан тэмцээн олимпиадад тогтмол амжилт гаргаж оролцжээ.
Физикийн Улсын Олимпиадаас медаль хүртсэн 2-р сургуулийн Сургалтын менежер н.Анхбаярт Өргөмжлөл, 1 сая төгрөг, Аймгийн олимпиадад сурагчдаа амжилттай оролцуулсан 1-р сургуулийн багш М.Чүлтэмсүрэн, Х.Туяа, Б.Хатанбүүвэй, Б.Мядагнацаг, Ц.Өнөрзаяа, 2-р сургуулийн багш Цэцэгсайхан, Шижиртуяа нарт тус бүрт Өргөмжлөл, 300.000 төгрөгний мөнгөн шагнал гардуулав.
Мөн олимпиадад амжилттай оролцсон сурагчдад Өргөмжлөл, 150.0 мянган төгрөгний мөнгөн шагнал гардуулсан нь багш, сурагчдад энэ чиглэлээрээ улам их их амжилт гаргах үйлсийг нь дэмжиж, урам ѳгсѳн сайхан үйл ажиллагаа боллоо.
Зохион байгуулагчид сургуулийн захиргаатай хамтран хичээлийн жилийн Тэргүүний анги хамт олныг шалгарууллаа. Дунд ахлах ангиас Б.Бадамсүрэн багштай 11 а анги, бага ангиудаас Ш.Лхагва-Очир багштай 4а анги тэргүүлэн манлайлж Батламж, 200.0 төгрөгний мөнгөн шагналын эзэд боллоо. Цэнгүүний үеэр сурагч хүүхдүүд дуу хуурын дээжээ ѳргѳж, сэтгэл дүүрэн баярлалаа.