📅

"Одонгоо зүүцгээе ээжүүдээ" өдөрлөгт Баруун сайханы 300-аад ээжүүд оролцжээ

🕔 2019/05/31 22:53 769
Эх үрсийн баярын ѳдрийг тохиолдуулан Баруун сайханы 1-р багийн одонтой ээжүүд хуран чуулж бүтэн ѳдрийн турш баярын үйл ажиллагаанд оролцлоо.Ѳмнѳговь аймгийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч, тэргүүлэгч В.Мѳнхбат, Б.Мѳнхбат, Аймгийн Засаг даргын орлогч Б.Батболд хамтран "Одонгоо зүүцгээе ээжүүдээ" Баруун сайханы 1-р багийн одонтой ээжүүдийн ѳдѳрлѳгийг 2 дахь жилдээ багийн удирдлага хамт олонтойгоо хамтран зохион байгуулж байгаа нь энэ юм.
Багийнхаа ахмадууд, ээжүүдээ алдаршуулж тѳр засаг болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.Мѳн манлайлагч эмэгтэйчүүдээ шагнаж, Баруун сайханы авьяаслаг, оюунлаг шилдэг хүүхэд, сурагчдыг тодруулж шагнаж урамшуулсан зэргээр шагналын хур буусан ѳдѳр байлаа. МУСГЗ, гэр бүл судлалын доктор Х.Оюунчимэг "Гэр бүлийн үнэ цэнэ-Ээжүүдийн оролцоо" сэдвээр сонирхолтой лекцийг уншсанд ээжүүд талархаж байлаа.
Хүрэлцэн ирсэн одонтой ээжүүдээсээ сугалаа сугалуулж азтан тодруулсан бѳгѳѳд аз од нь гийсэн 5 ээж Ордос, Чингисийн онгоноор аялах азтангаар тодорлоо.
Энэ үеэр багийнхаа иргэдийн тѳлѳѳ санаачлагатай ажиллаж, дэмжиж, урам ѳгч байдаг тѳлѳѳлѳгч, удирлагууддаа нартаа Баруун сайханы Ахмадын хорооноос хүндэтгэл үзүүллээ. Мѳн ээжүүддээ ХЖТ-ын уран бүтээлчдийн шинэ уран бүтээлийн дээж тоглолтыг үзүүлж баярын бэлэг барив. "Одонгоо зүүцгээе ээжүүдээ" Баруунсайханы 1-р багийн одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх баярын цэнгүүн Даян хаан тѳвд үргэлжилсэн юм. Энэ ѳдѳр олон хүүхэд тѳрүүлж ѳсгѳж нийгэмдээ гэр бүлийн үлгэр дуурайллыг үзүүлж яваа ахмад гэр бүлүүдээ алдаршууллаа.Баруун сайханы иргэн Т.Цэдэв, Г.Должид нарын "Алтан хурим", З.Лхагвасүрэн, И.Нэргүй нарын "Мѳнгѳн хурим"-ынн ёслолыг үйлдэн, үр хүүхдүүд, багийн ээжүүдийн хамтаар баярлуулж, Батламж гардуулсан нь хамгийн сайхан үйл явдал байлаа. Энэхүү Алтан, Мѳнгѳн хуримын үйл ажиллагааг Хуримын ордны даргаар олон жил ажилласан МУСГЗүтгэлтэн Х.Оюунчимэг хуримын дэг, зан үйлын дагуу хийсэн нь баг хамт олон, ээжүүдийн сэтгэлд хүрсэн сайхан үйл явдал байлаа.
Шилдэг тэргүүний сурагчиддаа хүндэтгэл үзүүлж шагнаж урамшуулсан бѳгѳѳд Баруун сайханы авьяаслаг сурагчдын урлагийн тоглолт болж дуу хуур дүүрэн баяр боллоо. Баруун сайханы одонтой ээжүүд баяраа тэмдэглэхийн зэрэгцээ айл ѳрх бүр аз жаргалтай, хүүхэд бүр зѳв хүмүүжилтэй тѳлѳвшилтэй байлгах зорилгоор нийгэмдээ уриалга гаргасан нь онцлог байлаа. Ийнхүү Баруун сайханчууд эх үрсийн баяраа сэтгэл дүүрэн тэмдэглэж, энэ жил цар хүрээгээ ѳргѳжүүлэн олон тѳрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан тѳдийгүй тус багийн 300-аад иргэд баярын үйл ажиллагаанд хамрагджээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна