📅

Хурд хэтрүүлснээс үүдэлтэй зам тээврийн осол зонхилж байна

🕔 2019/05/02 11:20 775

Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх , үүрэглэх /нойрмоглох/, гол ба туслах замын уулзвараар болгоомжгүй орсноос үүдэлтэй зам тээврийн ослууд энэ онд зонхилон бүртгэгджээ. Мөн иргэд жолооны үнэмлэхний хугацаагаа дууссаныг мэдээгүйн улмаас бичиг баримтын зөрчил гаргаж байна. Иргэд өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж, эрүүл мэнд, эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохирдог. Манай аймгийн хэмжээнд Ханбогд сумын “Цагаан хад” “Гашуун сухайт”-ын авто замд гарсан осол гэмтэл, зөрчлүүд нэмэгдсээр байна. Мөн аймгийн төвд өдөрт дунджаар 2-3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож саатуулагддаг гэлээ. Иймд цагдаагийн газраас хурдаа хэтрүүлэхгүй байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Ш. Оюун-Ухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна