📅

БНХАУ-ын Ганц модны боомт тээврийн урсгалаа нэмэгдүүлээ

🕔 2018/04/25 10:18 703
БНХАУ-ын Ганц модны боомт тээврийн урсгалаа нэмэгдүүлээ
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урд хөршийн Ганц мод боомт болон Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтод ажилласан билээ. Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаараа нүүрсний тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээ авахаар болсон. Тодорхой цэгүүдэд авто зогсоолын цогцолбор байгуулж, тээврийн замд аюул осол гаргаж болзошгүй эрсдэлийг бууруулах, жолооч нарын тээвэрт явах хугацаанд эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхээр болоод байна.Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ, ӨМӨЗО, Өмнөговь аймагт тус тус томилолтоор ажиллах үедээ Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлтийг нэмэгдүүлэх талаар  холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийсний дагуу хилээр гарах тээврийн автомашины тоо эрс нэмэгдээд байна. Өчигдөр /2018.04.19/ Гашуунсухайт боомтоор нийт 1124 тээврийн хэрэгсэл гарсны 1012 нь нүүрс, үлдсэн нь баяжмал ачсан байжээ.
Компани, аж ахуй нэгжээр нь ангилвал Эрдэнэс таван толгой компанийн 780, Энержиресурс компанийн 191, Тавантолгой ХК-ийн 41, Оюутолгой компанийн баяжмал ачсан 112 тээврийн хэрэгсэл тус тус гарсан байна. Харин нүүрс буулгасан 835, баяжмал буулгасан 96, нийт 931 тээвриййн хэрэгсэл хилээр орж ирсэн байна.
Эх сурвалж: Asuudal.mn

http://asuudal.mn/more/1811
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна