- Тогтвортой ажиллах тогооч ажилд авна.Утас:89291214
- Ковшийн оператор, С ангилалтай жолооч,Туслах ажилтан, Барилгын манаач тус тус ажилд авна. Утас 89291214
- Голомт банк хамгаалагч шалгаруулж авна.Утас:88059109. Анкетийг голомт банк дээр ирж бөглөнө үү.
- Барилгын туслах ажилтан авна. Утас 80775588
- Тѳвд оффисын зориулалтаар ѳрѳѳ түрээслүүлнэ.Утас:89381801
- 1 ӨРӨӨ БАЙР ҮНЭ ТОХИРОЛЦОЖ ХУДАЛДАЖ АВНА.УТАС:88623088
ХАНШ НЭЭХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
2019.04.05 буюу Билгийн тооллын 30-ны өдөр 10:00:36 цагт ханш нээнэ. Ханш нээх өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялгаар арвин, эрүүл саруул байна гэж бэлгэшээдэг аж. Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлж иржээ. Тухайлбал ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлвал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.
Хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог учраас урин цагийн эхлэл нь ханш нээх өдөр юм. Тиймээс манай ард түмэн дэлгэрч дээшлэх өдөр гэж билгэшээдэг.
скачать dle 12.0Санал болгох
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Уншиж байна |