ЗАР
Шатахууны үнэ өсөв
Сүүлийн хэдэн өдрүүдэд ам.долларын ханш чангарч, 2568 төгрөгтэй тэнцсэн бол өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахууны үнэ өслөө. Тухайлбал, АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмэгдээд байна.Одоогийн байдлаар "Петровис" компанийн харъяа шатахуун түгээх станц АИ-92-ыг 1885 төгрөгөөр, АИ-95 шатахууныг 2215 төгрөгөөр худалдаалж байна. Харин "Магнай трейд" АИ-92-ыг 1910 төгрөгөөр, АИ-95-ыг 2150 төгрөгөөр, Шунхлай АИ-92 -ыг 1895, АИ-95 шатахууныг 2220 төгрөгөөр тус, тус худалдаалж байна.
Шатахууны үнэ өссөн шалтгааныг нефть импортлогчид ам.долларын ханш өссөнтэй холбон тайлбарлаж буй. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ам.доллар чангарч байгаа нь худалдааны дайнтай холбоотой” гэдэг тайлбар хийх болсон.
Эдийн засагчид 2019 он гарахад нефтийн үнэ өсөх эрсдэл бий гэдэг анхааруулгыг өгч буй. Иймээс нефтийн үнэ дахиад ч өсөхгүй гэх баталгаагүй байгаа юм.
Монгол Улс жилд 800 саяас 1.4 тэрбум төгрөгийн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 90 гаруй хувийг “Роснефть” компаниас импортолдог.
Энэ он гарсаар нефтийн бүтээгдэхүүний үнэ хэд, хэдэн удаа өссөн. Энэ асуудлаар өмнө нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Засгийн газарт хандан шаардлага хүргүүлж байсан бол дараа нь Ардчилсан нам Ерөнхий сайдад хандан шаардлага хүргүүлж байсан удаатай. Тус намын зүгээс 2016 онд АИ 92 шатахуун литр нь 1534 төгрөг байсан бол одоо 1860 болсон. Дизель түлш 1640 байсан бол 2200 болж өссөн нь 200-560 төгрөгөөр өссөн дүнг илэрхийлж байна гэж мэдэгдэж байв