📅

Замын хѳдѳлгѳѳний аюулгүй байдлыг сайжруулах ѳдѳрлѳгѳѳр аюулгүй тээврийг онцлов.

🕔 2018/10/28 18:21 854

Цагаан хаданд нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт Замын хѳдѳлгѳѳний аюулгүй байдлыг сайжруулах санаачлага сэдэвт сургалт ѳдѳрлѳгийн үйл ажиллагаа болж байна.

Ѳдѳрлѳгийн хүрээнд Ханбогд сум болон Цагаан хаданд үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллага, тээврийн жолооч, иргэдэд замын хѳдѳлгѳѳний аюулгүй байдал, осол гэмтлийг бууруулах, тээвэрт явж байгаа том машины жолооч нарт хурд, хугацааг тохируулж явах, очерт зогсож бгаа жолооч нарт замын хѳдѳлгѳѳний  шинэчилсэн хууль дүрэм, аюулгүй тээврийн тухай таниулж мэдээлэл түгээх ажлууд хийгдэж байна.
Мѳн тээвэр эрхэлдэг байгууллага, кемпүүдэд ѳртѳѳчилсѳн сургалт явуулах юм. Сум дундын эмнэлгээс жолооч нартаа урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог газар дээр нь хийж, зохион байгуулагчид замын хѳдѳлгѳѳний аюулгүй байдлын талаар мэдээлэл боршур тараалаа.

Аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Наран говь хамтлаг жолооч, хуран цугларсан олондоо дуу хуурын дээжээ ѳргѳлѳѳ.


Энэхүү үйл ажиллагааг Ханбогд сумын ЗДТГ, Цагдаагийн тасаг, Сум дундын эмнэлэг, Залуучуудын хѳгжлийн тѳв, соёлын тѳв, ГХУССЗ хамтран зохион байгуулж байгаа юм.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна