📅
ЗАР

УЛААН ТАЙГЫН УЛСЫН ТУСГАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

🕔 2025/08/26 15:36 1
БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголын Байгалийн Өв Сантай хамтран 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд байрлах Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Уулзалтын хүрээнд хамгаалалтын захиргаанаас өөрсдөө санаачлан төсвийн хөрөнгө оруулалтгүй шинээр байгуулсан Мэдээллийн төв (Visitor Center) болон хамгааллын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, цаашид хамгаалалтын захиргааны орлого, санхүүжилтийг нэмэгдүүлэх арга зам, боломжуудын талаар санал солилцов.
Энэхүү уулзалтад Дэ Нэйче Консерванси байгууллагаас аялал жуулчлалын менежментийн олон улсын зөвлөх Жон Майслэр оролцож, өөрийн санал, зөвлөмжийг хуваалцсан юм. Мөн энэ үеэр хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөө, байгаль хамгааллын судалгаа, хүний нөөцийн чадавх, байгаль хамгаалагчийн нийгмийн баталгааг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцсэн нь уулзалтын чухал хэсэг байлаа.
Онцлох ажлын хүрээнд Улаан тайгын УТХГ-ын дарга, Монгол Улсын гавьяат байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх Дархадын хотгорын уламжлалт ахуй, байгаль хамгааллын онцлог ажлууд болон тулгарч буй бэрхшээл, шийдлийн талаар өөрийн туршлагаа хуваалцав.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна