📅
ЗАР

БОУАӨЯ-НЫ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Д.БАТЦОГТ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

🕔 2025/08/22 15:36 1
БОУАӨЯ-наас ТХГН-уудийн хамгаалалтын захиргаадтай бүсчилсэн уулзалтуудыг хийж байгаа бөгөөд "Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголын Байгалийн Өв Сангийн удирдлага, ажлын албаны хамт 2025 оны 08 сарын 04-11 өдрүүдэд Ховд аймагт баруун бүсийн 28 газрыг хариуцсан 12 захиргаатай уулзалт хийсэн бол 2025 оны 8 сарын 20-25-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт хойд бүсийн 18 газрыг хариуцсан 11 хамгаалалтын захиргаатай уулзалт хийж, зарим хамгаалалтын захиргааны нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.
Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхтэй уулзаж, иргэдийн оролцоо, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцож, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Тодруулбал,
✅Хатгал–Жанхай–Тойлогт–Хатгал Хүзүүвчийн шил чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажил,✅Хатгал тосгон болон Ханх суманд хог хаягдлын менежментийг сайжруулах, ландфилл байгууламжийн ажлын явц,✅Хатгал тосгонд “Хамгаалалтын захиргаа/Жуулчны мэдээллийн төвийн барилга”-ын барилгын ажлын явцтай танилцав.Мөн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын албан хаагчидтай уулзалт хийлээ.
Энэ үеэр албан хаагчдын зүгээс:
✅Тусгай хамгаалалттай газрын санхүүжилт, хүний нөөцийн хүрэлцээ,✅Аялал жуулчлалын улирлын ачаалал, газар ашиглалтын асуудлууд, хог хаягдлын зохистой менежмент,✅Байгаль хамгааллын судалгаа, тандалт, мониторингийн тогтолцоог сайжруулах шаардлага,✅Иргэдийн оролцоо, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар саналаа уламжилсан байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна