📅
ЗАР

ЦООХОР ИРВЭСНИЙ ТАРХАЦ НУТГИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ АЖЛЫН ЭХНИЙ ХЭСЭГ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

🕔 2025/07/30 15:36 9
ХОЁР УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДЫН ХАМТАРСАН ЦООХОР ИРВЭСНИЙ ТАРХАЦ НУТГИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ АЖЛЫН ЭХНИЙ ХЭСЭГ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Тункений тусгай хамгаалалттай газраас тус Хамгаалалтын захиргаанд хамтран ажиллах уулзалт зохион байгуулах урилгыг ирүүлснээр 2024 оны 12 дугаар сард 15-нд "Хил дамжсан өндөрлөг газруудад нэн ховор зүйл Цоохор ирвэсийн тандалт, судалгаа хийх" хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан. Тус ажлын хүрээнд хоёр улсын хамгаалалтын захиргаадын хамтарсан судалгааны експедиц 2025 оны 07 сарын 20-оос 2025 оны 07 сарын 26-ны өдрүүдэд Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт амжилттай ажиллалаа. Мөн 2024 онд байршуулсан судалгааны камернуудыг хянаж шаардлагатай газруудад нэмэлт камеруудыг байршуулав. Тус судалгааны ажил нь Тункений тусгай хамгаалалттай газарт үргэлжлэн хийгдэх бөгөөд хамгаалалтын захиргааны судалгааны баг бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна