📅
ЗАР

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР Р.СЭДДОРЖ АЖИЛЛАНА

🕔 2024/07/10 18:45 10
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хуралдаж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг сонголоо.
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд уул уурхайн салбарын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг тодорхойлох, өмчийн эрхэд халдаж буй зохицуулалтуудыг тодорхой болгох, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалт хийх хувийн хэвшлүүдийг дэмжих, Байнгын хорооны үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллах зэрэг асуудлыг хөндөн үг хэлж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржид амжилт хүслээ.
Эдийн засгийн байнгын хороо нь дараах 25 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.
Р.Сэддорж,
Н.Алтаншагай,
Э.Батшугар,
Ж.Бат-Эрдэнэ,
Ж.Ганбаатар,
Г.Лувсанжамц,
Д.Энхтүвшин,
М.Энхцэцэг,
Б.Мөнхсоёл,
Г.Уянгахишиг,
А.Ундраа,
Р.Батболд,
Ж.Алдаржавхлан,
Соронзонболд,
Н.Батсүмбэрэл,
М.Мандхай,
Х.Баттулга,
П.Батчимэг,
Ш.Бямбасүрэн,
М.Бадамсүрэн,
О.Батнайрамдал,
Б.Жаргалан,
Ч.Лодойсамбуу,
О.Цогтгэрэл
Ж.Батсуурь.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна