ЗАР
13 дахь сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 3-р чуулган амжилттай өндөрлөлөө
Хятадын ард түмний улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 13 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 3-р чуулган хурлын төрөл бүрийн хөтөлбөрөө дуусгасны дараа 27-ны үдээс хойш Бээжинд хаалтаа хийв. Ши Жиньпин зэрэг Хятадын нам ба төрийн удирдагчид хаалтын хуралд оролцов.
Хурлаар, байнгын хорооны ажлын тайлан дахь шийдвэр, санал зөвлөмжийг хянан шалгасан байдлын тайлан, түүнчлэн их хурлын улс төрийн шийдвэрийг баталсан байна.
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Ян хаалтын хуралд хийсэн илтгэлдээ: энэ он бол Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандлын үйл явц дахь ер бусын нэгэн жил мөн. ХКН-ын удирдсан улс төрийн зохион байгуулалт, ардчиллын хэлбэр болсны хувьд, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл социализмын зөвшилцөх ардчиллын давуу талыг ашиглан, аливаа нам бүлгүүд болон аливаа үндэстнүүд, аливаа салбарын зүтгэлтнүүдтэй хамтаар төр улсын үйл хэргийг зөвшилцөн, санал зөвлөмж ханган, нийтлэг ойлголтыг төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ оны зорилтыг чанд мөрдөн, үүрэгт ажлаа хэрэгжүүлэх чадварыг чангатган, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлж, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл нь зөвшилцөх тусгай байгууллага болсны тогтолцооны үүрэг чадварыг дээшлүүлж, Хятадын онцлогтой ардчиллын үүрэг роллыг сайтар хэрэгжүүлэн, хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэсэн байна.
/Эх сурвалж : mongol.cri.cn/