📅

БИД СУВИЛАГЧ НАРЫН АЖИЛ ҮЙЛСИЙГ ХЭРХЭН ҮНЭЛДЭГ ВЭ?

🕔 2020/05/11 14:47 1 099
Дэлхийн улс орнууд олон улсын сувилагчийн өдрийг 1685 оноос эхлэн өнөөг хүртэл, Монгол улс 50 дахь жилдээ орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренсе Найтенгелийн төрсөн өдрийг тохиолдуулан сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн үйлчилгээг сурталчлах, тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд тэмдэглэж ирсэн түүхтэй. Сувилахуй гэдэг биеэ даасан шинжлэх ухаан юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гол цөм нь сувилахуй. Эмч өвчнийг эмчилдэг бол сувилагч өвчтөнд ойр байж өвчин шаналалыг нь мэдэрч асарч, сувилан эмчилгээ хийнэ.Тухайлбал: АНУ, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд хамгийн эрэлт хэрэгцээтэй 10 мэргэжлийн нэгд сувилагч багтах бөгөөд энэ хэрээр сувилагч мэргэжлийн үнэ цэнэ өндөр байдаг.Ажлын хамгийн хүндийг сувилахуйн мэргэжилтнүүд үүрч байна. Тиймээс дэлхийд нэг эмч гурван сувилагч гэсэн зарчим баримталдаг бол манайд нэг эмч нэг сувилагч гэсэн харьцаатай байна. Сувилагчийг тариа тарьдаг, бумба тавьдаг, бариа засал хийдэг хүн л гэж ойлгодог. Эрдэнэт хүний биеийг олж, энэ хорвоод мэндэлсэн эхний өдрөөс эцсийн мөч хүртлээ авах тусламж, үйлчилгээг сувилагч үзүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд сувилагч мэргэжлээр ажиллах нөөц бага байгаа нь харамсалтай. Эрүүл монгол хүнтэй байхын тулд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Эмч өвчтэй хүний араас явдаг бол сувилагч урьдчилан сэргийлэхэд гол анхаарч ажилладаг. Манай улсад элэгний болон бусад хавдар, харшил, сүрьеэгийн өвчлөл их байна. Тиймээс хүнийг өвдөхөөс өмнө эрүүл байлгах нь сувилахуйн ухааны асуудал юм. Сувилагчийг туслагч төдий бус багийн нэг гишүүн гэж харахгүй болохоор сувилахуйн тогтолцоо хөгжихгүй байна. Иймд дараахь саналуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1.Сувилагч мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх
2.Боловсролын түвшинг үнэлэх, хүнээ хөгжүүлэх
3.Сувилагч мэргэжлийн сайн сайхныг залуу үедээ сурталчилах
4.Мэргэжлээрээ ажиллах нөхцөл боломжийг бий болгох шаардлагатай.
Миний бие 1986 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг “онц” дүнтэй төгсөж ирээд, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт нярайн сувилагчаар ажиллаж байсан. 1989 онд Оросын Холбооны Улсын Москва хотноо нярайн эрчимт эмчилгээгээр 3 сарын дээд курсыг дүүргэсэн нэгэн билээ. Тиймээс сувилагчийн ажил мэргэжлийг үнэ цэнэд хүрээсэй, сувилахуйн тогтолцоо хѳгжлийн шинэ шатанд гараасай гэж хүсэж явдаг юм.

В.Өсөхбаяр.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна