📅

Зарим үйлчилгээний газруудыг нээнэ

🕔 2020/12/01 00:01 216
Өмнөговь аймгийн Онцгой комисс хуралдаж УОК-оос зөвшөөрсөн 18 чиглэлээс гадна орон нутгийн онцлогт тохируулан худалдаа үйлчилгээний зарим газруудыг нээхээр Аймгийн засаг даргын Захирамж гарлаа. Үүнд:✅Гутал засвар
✅Дугуй засвар
✅Авто засвар
✅Авто угаалга
✅Барилгын материалын дэлгүүр
✅Сэлбэгийн худалдаа
✅Оёдлын цех
✅Ломбард
✅Хүргэлтийн хоол
✅Бэлэн хувцасны худалдааг /шууд болон цахимаар хослуулах/ нээхээр боллоо.

Мөн ард иргэдэд нэн шаардлагатай байгаа үсчин, гоо сайхан, халуун усны үйлчилгээг халдвараас урьдчилан сэргийлж нээж болох талаар мэргэжлийн байгууллагууд судалж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар нээгдэж байгаа дээрх ААН байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа зай барих, амны хаалт зүүсэн байх, халдвар хамгааллын дэглэм баримтлан бээлий ѳмссѳн байх, гар ариутгах хэрэгслээр хангах, байгууллага дээрээ ариутгал халдваргүйтгэл хийлгэх шаардлагатай.

Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын ээлжийг 21 хоног болгож, тухайн аж ахуйн нэгжүүдийнх нь саналд үндэслэн ээлж солих хуваарь гаргаж эхэлжээ. Уурхайчид тусгайлсан цэгүүдэд шинжилгээ өгсний дараа ээлжээ солилцох юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна