ЗАР
ѲМНѲГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН МЭДЭЭЛЭЛ

аймгийн хэмжээнд зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэлийн Орох_Гарах хөдөлгөөнийг
2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүрэн хаах шийвдэрийг гаргаж, зорчих хөдөлгөөнийг хаасантай холбогдуулан:
Хүнс хангамж
Эрүүл мэндийн үйл ажиллагаа
Нүүрс тээвэр
Шатахуун
Буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанд аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл олгож ажиллах юм.
Мөн төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, тухайн байгууллагууд дотоод зохион байгууллалтын дагуу нэн шаардлагатай үүрэг гүйцэтгэх ажилчдаа ээлжээр ажиллуулах,
✅ Банк
✅ Эрчим хүч
✅ Дулааны цахилгаан станц
✅ Эмнэлэг
✅ Эмийн сан
✅ Ус хангамжийн газрууд
✅ Хүнсний зах, дэлгүүр
✅ Шатахуун түгээх станц
✅ Харилцаа холбоо
✅ Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад албан байгууллага, хувийн хэвшил, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй, хязгаарлалтын горимд шилжүүллээ.
Байгууллага аж ахуй нэгжүүд, ард иргэд та бүхэн гамшгаас хамгаалах тухай хууль, коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, бүх нийтийн бэлэн байдлыг дагаж мөрдөх үүрэг хүлээж байгааг онцгойлон анхааруулж байна.
ѲМНѲГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
АЗДТГ ОНХАлба