📅

Р.Сэддорж: 04-р сарын 18-ны 09.00 цагаас Даланзадгад хотод "НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ" эхэлнэ

🕔 2021/04/17 21:07 294

Өмнөговь аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой Комиссын дарга Р.Сэддорж:
Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэндэд нѳлѳѳлѳх сѳрѳг нѳлѳѳлѳл, эрсдлийг бууруулах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн ѳргѳжүүлсэн тандалт шинжилгээ хийх шаардлагатай байна. Маргааш ѳглѳѳ буюу 04-р сарын 18-ны 09.00 цагаас эхлэн Даланзадгад суманд "НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээг эхлэхээр Аймгийн Онцгой Комисс шийдвэрлэлээ.
ЭМГазраар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн баг тѳлѳвлѳгѳѳ гаргаж, шинжилгээ авах бэлтгэл ажлыг ханган ажиллана.
Хамтарсан баг Даланзадгад сумын 8 багт гарч шинжилгээг авах ба баг бүрд мэргэжлийн лаборант ажиллана. Шинжилгээний багийн бүх зардлыг Аймгийн гамшгаас хамгаалах зардлаас санхүүжүүлнэ. Үүнд 190 сая тѳгрѳгийг зарцуулна. Тиймээс иргэдээс тѳлбѳр авахгүй үнэ тѳлбѳргүй хийгдэнэ. АОК халдвараас урьдчилан сэргийлэх багт ажиллаж байгаа албан хаагчдын халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн нѳѳцийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа бѳгѳѳд ѳнѳѳдрийг хүртэл 506 сая тѳгрѳгийг халдвар хамгааллын хувцас хэрэглэлд зарцуулаад байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Даланзадгад сумын хэмжээнд 24 цагт 5 хяналтын постод 24 албан хаагч, Даланзадгад тѳв дотор 110 албан хаагч, 141 тѳрийн албан хаагч ажиллаж байна.

Номгон сумын хувьд нѳхцѳл байдал тогтвортой байна. Тус суманд "НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ"- г аваад эхэлчихсэн. Эхнээсээ хариу нь гараад эхэлсэн. Монгол Улсын Шадар сайд Ѳмнѳговь аймагт 04- р сарын 23-наас вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн. Иймээс Даланзадгад, Номгон суманд НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ-нд иргэдээ бүрэн хамруулсаны дараа вакцинд хамруулах ажил үргэлжилнэ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна