ЗАР
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТЭМЭЭНИЙ ТӨРӨЛЖСӨН МАЛ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАГДАНА
Өмнөговь аймаг тэмээн сүргээ өсгөх, амьдын үнэлэмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор олон ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Зах зээлийн шуурганд тоо толгой нь хорогдож цөөрсөн он жилүүдэд тэмээн сүргээ өсгөхөд чиглэсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлж аймаг орон нутаг, малчид тэмээчид хамтран ажилласны үр дүнд Өмнөговь аймаг сүүлийн 17 жил тэмээн сүргээ тасралтгүй өсгөсѳн юм.
2020 оны эцэст 166.8 мянган тэмээ тоолуулсан нь 2003 оноос хойш 96.6 мянган толгойгоор буюу 2.4 дахин өссөн байна. Манай улсын хэмжээнд 2020 оны байдлаар 472.4 мянган тэмээ тоолуулсан бол үүний 35.3% нь манай аймагт үржүүлэгдэж байна.
Тэмээ өсөхийн хэрээр амьдын үнэлэмж, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээний ноос, ингэний сүүгээр орон нутагтаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх,өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлууд зайлшгүй шаардлагатай байгаа юм. Түүнчлэн ашиг шим, чанарыг тодорхойлох, халдварт болон халдварт бус малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, судлах, тэмээний мал эмнэлгийн цогц лабортори ажиллуулж, нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлд УИХ Д. Бат-Эрдэнэ Өмнөговь аймагтай хамтарч ажиллах юм.
Өмнөговь аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрт тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд 2 бөхт тэмээний ашиг шим физиологи, судлагдаагүй өвчнийг илрүүлэх оношлох, эмнэл зүй эмчилгээний аргыг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор Тэмээний төрөлжсөн эмнэлгийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.