📅

Цахим хурлаар Ѳмнѳговь аймаг тулгамдсан асуудлуудаа уламжиллаа

🕔 2021/02/01 15:06 228
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр 21 аймгийн удирдлагууд болон Онцгой комисстой цахим хурал хийлээ.
Тус хурлаар Өмнөговь аймгийн хувьд НОГООН БҮС болохтой холбоотой нэн тэргүүнд шийдвэл зохих хэд хэдэн асуудлыг уламжилсан байна.

1. Цогт-Овоо сумын постоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл, 300 зорчигч нэвтэрч байгаа тул ачаалал эрсдэл өндөр тиймээс дотоодын цэрэг хүч нэмж ажиллуулах
2. Түргэвчилсэн тест, эмнэлгийн хувцас хамгаалах хэрэгсэл нөөц бэлтгэх
3. Гашуун сухайт, Шивээхүрэн боомтод PCR шинжилгээ авдаг болох, тоног төхөөрөмж шийдэх
4. Зөөврийн рентген аппарат, амьсгалын замын аппарат, тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаар уламжлав.

Ерөнхий сайд Өмнөговь аймагт тулгамдаад буй эдгээр асуудлыг Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар оруулж, зохих түвшинд шийдвэрлэн ажиллахаа илэрхийллээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна