📅

ХУЛГАЙН ЗАМААР ИРЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ЗОРЧИГЧДЫГ БУЦААВ

🕔 2021/01/06 10:04 233

Халдварын эрсдэл өндөр байгаа цаг үед маршрутын бус буюу хулгайн замаар ирж буй тээврийн хэрэгслүүдийг Өмнөговь аймаг руу нэвтрүүлэхгүй буцааж байна.

2021 оны 01-р сарын 05 ны 20:00 цагийн байдлаар Цогт-Овоо сумын постод маршрутын бус замаар ирсэн 10 гаруй тээврийн хэрэгслийг зорчигчдын хамт буцааж эхэллээ.
Эдгээр автомашинууд Улаанбаатар хот, Төв аймаг, Дундговь аймгийн постоор дайраагүй маршрутын бус замаар ирсэн бөгөөд бүгд Цагаан хад орохоор явж байгаа юм.

Халдварын эрсдэл нэмэгдэж байгаа тул “Ногоон бүс”-д зорчин ирж байгаа хөдөлгөөний хяналтыг чангатгах, хаах хүртэл арга хэмжээ авах талаар АОК хэлэлцэж байна.
Өнөөдрийн байдлаар хяналтын постоор ороогүй ирсэн 10 гаруй автомашиныг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Цогт-Овоо сумаас Дундговь аймгийн Хулд сум хүртэл хүргэж өгөхөөр явж байна.

Аймгийн Онцгой комиссскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна