ЗАР
АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Өмнөговь аймгийн хэмжээнд 2020 онд нийт 458 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оныхоос 57 гэмт хэргээр буюу 11.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мөн Аймгийн ИТХ болон ГХУСАЗСЗ цар тахлын үед хүнд нөхцөлд цаг наргүй ажиллаж байгаа байгууллага, албан хаагчдад нэг удаагийн амны хаалтны дэмжлэг үзүүллээ. Аймгийн Онцгой комисст 10000 ширхэг маск, Цагдаагийн газарт 1000 ширхэг маск, Онцгой байдлын газар 1000 ширхэг маск, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Эрүүл мэндийн газар, МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлд тус тус 500 ширхэг маск гардуулан өглөө.