ЗАР
ХХААГ-ын дарга Т. Батжаргал: 200 гаруй өрх оторт байна
Өмнөговь аймагт бороо хур бага орж зуншлага гандуу байна. Иймээс малчдын отор нүүдэл их байгаа юм. Өмнөговь аймгийн ХХААГ-ын дарга Т. Батжаргалтай ярилцлаа.
-Өмнөговь аймгийн хэмжээнд энэ зун хур бороогүй гандуу байна. Зуншлагын цаг үеийн мэдээлэл өгнө үү?
-Аймгийн хэмжээнд нийт нутгаар гандуу. Зуншлагын зураглалаар Өмнөговь аймгийн нийт нутгийн 5% нь ногоотой, 50% нь гандуу, үлдсэн 40% нь гантай гэсэн мэдээлэл 7 сарын байдлаар гарсан. 7 сард хур бороо ороогүй, халалт их байсан учраас 5 сард гарсан ургамал хатаж аймгийн хэмжээнд гандуу зураглалтай байна.
-Зэргэлдээ аймгаас отроор хичнээн малчин байна вэ?
-Гадны аймаг болох Дундговь аймгаас 200 өрх, Баянхонгор аймгаас 20 гаруй өрх Өмнөговь аймагт ирж отроор өвөлжсөн. Дундговь, Баянхонгор аймагт гантай байгаа учраас эдгээр өрх буцаагүй. Гадны аймгаас 200 мянга орчим мал манай аймагт отроор зусаж байна. Манай аймгийн 59 багт 6108 малчин өрхөд 3 сая мал зусаж байгаа. Энэ жил оны эхэнд тоологдсон төллөвөл зохих 1,1 сая толгой малаас үндсэндээ 50% нь төллөж, 594 толгой төл хүлээн авсан.
-Аймгийн хэмжээнд хичнээн малчин өрх отор нүүдэл хийж байна вэ?
-Аймгийн хэмжээнд отор нүүдэл маш их байна. 15 сумаасаа 200 гаруй өрх оторт байна. Эдгээр өрх Номгон, Хүрмэн, Манлай, Баян-Овоо сумдад оторлож байгаа мэдээлэлтэй байна. Цаашдаа Цаг уурын байгууллагатай хамтарч аль болох бороо орох нөхцөл боломж бүрдэж услагтай үүл орж ирэх юм бол зориудаар нөлөөлөх бэлтгэлээ хангаад ажиллаж байгаа. 8 сар олон жилийн дунджаас бага хуртай байна гэсэн урьдчилсан прогнозыг Цаг уурын байгууллагаас бидэнд өгөөд байна.
-Отор нүүдлээр явж байгаа малчдаа аймаг орон нутгаас эргэж, нөхцөл байдалтай танилцаж байгаа юу. Тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Малчид маань хаана жаахан ногоо гарна тийшээ өдөр шөнөгүй нүүгээд оторлож байна. Цогтцэций, Баян-Овоо сумын зааг Номгоны урд хилийн зурвас, Номгон, Хүрмэн сумын заагаар Их Номгон, Гэдрэгийн хэц, Буур хайрханы өврөөр отрын айлууд байна. Манлай суманд Дундговийн айлууд орж ирсэн байна. Хүрмэн сумын зүүн талаар Баяндалай, Ноён сумдаас отрын малчид орж ирсэн байна. Байгаа газраа усны асуудал их яригдаж байна. Нутгийн малчидтай зохицон отор нүүдэл ээ хийж байна. Олон мал очихоор ус хүрэлцдэггүй бэрхшээлтэй талууд байна. Энэ жил аймгийн төсвөөр 15 сумандаа 30 инженерийн хийцтэй гүн өрмийн шинэ худгыг гаргахаар төсөвлөсөн. Энэ ажил 40%-тай хийгдээд явж байна. 30 бэлчээрийн гүн өрмийн худгыг засах ажлыг аймгийн төсвөөр хийж байна. Энэ ажил 50-60%-тай хийгдээд явж байна. Зүүн талын сумдууд засварын ажил хийгдчихсэн. Шинэ худгууд гаргах ажлууд хийгдээд явж байгаа.
-ХХААГ-аас энэ онд хийгдэж байгаа ажлуудаасаа дурдвал?
-Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Газар тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр хүлэмж олгож байгаа. Энэ жил 51 хүлэмжийг 15 сумынхаа ногоочдод олгосон. 3 суманд услалтын системийг засварлах, усалгаатай газар тариалангийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Номгон, Ханхонгор, Булган сумдад услалтын системийн засварыг хийж хэрэгжүүлэхээр орон нутгийн төсвөөс суулгаж өгсөн. Ийм ажлууд хийгдэж байна.
Ярилцсанд баярлалаа