📅

ӨМӨЗО-ны ахан дүүсээс Өмнөговьчуудад сэтгэлийн тусламж илгээжээ

🕔 2020/12/10 00:15 207
ӨМӨЗО-ны "Тэнгэрийн унага", "Болзоо" холбоо/вичат групп/-ны гишүүд Монгол улсад Covid-19 халдвар тархаж, ард иргэдийн амьдрал хүнд байгаа цаг үед элэг нэгт ахан дүүсдээ туслах аян өрнүүлжээ. Энэхүү аянд 8 настай балчраас 80 настай буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл оролцож, халуун сэтгэлийн хандиваа өргөсөн байна.
Өвөр Монгол ахан дүүсийн сэтгэлийн хандивыг Даланзадгад сумын Зүүн сайханы 5 дугаар багийн иргэн Б.Алтансүх хүлээн авч, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Чинбатын хамт зорилтот бүлгийн айлуудад хүргэсээр байна.
"Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэдэг. Хандив тусламж хүлээж авсан Даланзадгад сумын ахмад буурлууд, ард иргэд, хүүхэд багачууд Өвөр Монголын ахан дүүсдээ баярлаж, талархсанаа илэрхийлж байлаа.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна