"Иргэн танд тусалъя" аяны хүрээнд Улаанбаатар хотын эмч нарын баг ирж орон нутагт ажиллаж байна
Дэлхийн эрүүл мэндийн сарын хүрээнд нэгэн буянтай сайхан ажил ѳрнѳж байгаа нь "Иргэн танд тусалъя" эрүүл мэндийн сайн үйлсийн аян юм.Ѳмнѳговь аймгийн хэмжээнд мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сайн үйлсийн аяны хүрээнд Улаанбаатар хотоос эмч нарын эхний ээлжийн баг ирж БОЭТѳвийн мэс заслын тасагт ажиллаж 11 хүнд дурангийн хагалгааг амжилттай хийгээд буцлаа.Ардчилсан Намын дарга Р.Сэддоржийн ивээл дор БОЭТѳвийн Мэс заслын тасгын эрхлэгч Г.Шижиртуяа эмчийн санаачлагаар нарийн мэргэжлийн эмч нарыг урин орон нутагтаа хамтарсан мэс заслыг хийж ѳвдѳж шаналсан олон хүнд буянтай сайхан үйлсийг хийсээр байна.Урилгаар ирж ажиллаж байгаа алтан гартай эмч нарт аймгийн Ардчилсан намын дарга, удирдлагууд хүндэтгэл үзүүлэн хагалгаанд орсон иргэд болон говьчуудынхаа ѳмнѳѳс талархал илэрхийллээ.
Аянаар ерѳнхий мэс засал, үе болон хэрэх үе судлал, гэмтэл, хүүхдийн мэс засал, эмэгтэйчүүд, нүд, болор, шээсний замын мэс засал гэсэн чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж ажиллана.
Улсын 1-р эмнэлгийн ерѳнхий мэс заслын багт МУ-ын Хѳдѳлмѳрийн баатар, тѳрийн соёрхолт, Монголын дурангийн мэс заслын нийгэмлэгийн хүндэт ерѳнхийлѳгч Г.
Нямхүү,ерѳнхий мэс заслын клиникийн мэс заслын зѳвлѳх эмч,АУ-ны доктор, профессор Л.Амгалан, Мэдээгүйжүүлэхийн эрчимт эмчилгээний их эмч, МУ-ын Тэргүүлэх зэргийн эмч Д.Энх-Амгалан нар ирж ажиллалаа.
Шаардлагатай эмчилгээндээ хотод очоод мэс заслын тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд орон нутагт нь ирээд олон хүнийг ѳвчин шаналлаас нь салгаж эрүүл энхийн аз жаргал бэлэглэж байгаадаа эмч нар баяртай байна.
Орон нутгийн иргэд Улаанбаатар хотод очиж шаардлагатай мэс засалд ороход очер дугаар, танил тал, замын зардал чирэгдэл, цаг хугацаа их зарцуулдагаас эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрдэг.
Тэр тусмаа хол ойр явж сууж чадахгүй ХБИ, ѳндѳр настай хүмүүсийн хувьд хот явахад хүндрэл бэрхшээл ихтэй.
Харин энэхүү аяны тус дэмээр ѳндѳр настай хүн болон ХБИргэн дурангийн хагалгаанд ороод биеийн байдал нь сайн байгааг эмч нар ярьж байлаа.
"Иргэн танд тусалъя" аяны хүрээнд 218 хүн бүртгүүлсэн байна.Эмч нарийн баг үнэ тѳлбѳргүй шинжилгээнд хамруулах болон шаардлагатай мэс заслыг хийх юм.
Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдэж байгаагаараа энэ аян олон хүнд буян хүргэж байна.Улсын 1-р эмнэлгийн ерѳнхий мэс заслын багийн дараа ЭХЭМҮТѳвийн эмч нарын баг ирж ажиллаж байна.