📅

Монгол гэрийн дулаалга, халаалтын шинэ арга техникийг Өмнөговь аймагт нэвтрүүлэв

🕔 2020/11/01 22:23 640
НҮБ-ийн Хүүхдийн сан болон Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлж буй CHIP багц буюу монгол гэрийн халаалт, дулаалгын багцыг Өмнөговь аймгийн 20 өрх айлд гардуулан өглөө.
Энэ нь нүүрсний хэрэглээг арилгах ач холбогдолтой юм. CHIP багц нь гэрийг дулаан байлгахаас гадна гэр доторх дотоод агаарын бохирдол, ялангуяа бага насны хүүхэдтэй айлуудын агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм.

Баянхонгор аймагт энэ дулаалга халаалтын шинэ аргыг туршиж эхэлсэн бөгөөд 250 өрхөд хэрэгжүүлсэн энэ ажил үр дүнгээ өгч эхэлжээ. Тиймээс Баянхонгор аймгийн энэ туршлагыг Өмнөговь, Говь-Алтай аймагт хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Өмнөговь аймаг дахь CHIP төсөл нь өсөн нэмэгдэж буй хот суурин газрын агаарын бохирдлын түвшинг бууруулах замаар эх, хүүхдийн эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах зорилготой. Аймгийн хэмжээнд 2021-2024 оны хооронд хэрэгжих “Цэвэр агаар” хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхэд дэмжин оролцож байгаагаар онцлог юм.

Монгол гэрт амьдардаг хүмүүсийн нүүрсний хэрэглээг арилгах, яндангүй шийдлийг олон улсын болон дотоодын тэргүүлэх эрдэмтэд боловсруулжээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна