📅

Ханбогд сум агаарын бохирдолгүй анхны эко жишиг сум болно

🕔 2020/05/05 19:48 534
Манай аймагт сүүлийн жилүүдэд утаа, агаарын бохирдол эрс нэмэгдсэн. Ялангуяа сумдад ч энэ асуудал хурцаар хѳндѳгдѳж байна. Тэгвэл утаагүй, агаарын бохирдолгүй болох бүрэн боломж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум Монгол Улсын 335 сумдад жишиг болохуйц хийн түлшний хэрэглээг илүү өндөр түвшинд гаргасан, АНХНЫ ЭКО ЖИШИГ СУМ-ыг бий болгохоор цахилгаан болон халаалтын асуудлыг хийн түлшээр шийдэх, хөгжүүлэх түүхэн үйл явдлыг эхлүүллээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч АН-ын дарга Р.Сэддорж, АН-ын дад дарга Б.Энхмөнх, ИТХ-ын төлөөлөгч Б.Дэндэвсамба, Ханбогд сумын ИТХ-ын дарга М.Цэвээнравдан, Засаг дарга Ш.Эрдэнэжаргал, НЭТГАЗ ГРУПП ХХК-ийн захирал Г. Шижир нар 3 талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ханбогд сумыг хийн түлшээр хангах, хийн түлшний шийдэл бүхий цахилгаан-дулааны станц, түүний дэд бүтцийг байгуулах “Ханбогд-001” төслийн эко хийн түлшийг нэвтрүүлснээр эдийн засгийн болон байгаль экологид өндөр ач холбогдолтой юм. Иргэд цахилгаандаа өндөр төлбөр төлөхгүйгээр хямд өртөгтэйгөөр цай хоолоо хийж, дулаан хангамжаа шийдэх юм. Түүнчлэн Ханбогд сумын төв нүүрс түлэхгүйгээр газын хийг хэрэглэж, уурын зуух ажиллуулахгүйгээр утаагүй болно гэсэн үг юм. НЭТГАЗ ГРУПП ХХК-ийн хэрэгжүүлэх “Хийн түлш хөгжлийн хөтөч-335” үндсэн хөтөлбөрийн “Ханбогд-001” төсөл амжилттай хэрэгжвэл Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс болон бусад сумдад нэвтрүүлэх бүрэн боломж байгаа юм. Дэлхий нийт байгаль орчинд ээлтэй цэвэр түлшний эх үүсвэр, түүхий эдийн эрэл хайгуулд хэдийнээ мордож уламжлалт бус шинэ хийн салбарын хөгжилд онцгой анхаарч байна. Дэлхийн томоохон хотууд эрчим хүчийг нар, салхи, хийд шилжүүлэхээр тооцож, нүүрсээр ажиллаж байгаа цахилгаан станцаа хийнд шилжүүлж, хорт хий, агаарын бохирдлыг цаашдаа гаргахгүй байхын төлөө тэмцэл өрнүүлж эхэллээ.Хамгийн ойрын жишээ гэхэд хил залгаа орших Хятад улсын Бээжин хотын утаа хорт хийн хэмжээнд хүрээд байсан ч тус улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч дулааны станцуудыг хийн түлшинд шилжүүлж утаатай тэмцсэний үр дүнд хамгийн их утаатай 10 улсын тооноос хасагдаад байна. Ѳмнѳговь аймаг дэргэдээ хийн түлштэй аймаг. Тиймээс байгаль экологи, эдийн засагт ѳндѳр үр ашигтай технологийг нэвтрүүлж агаарын бохирдолгүй аймаг болох боломж дүүрэн байгаа юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна